Тѳлѳв ба мѳчлѳг

Энэхүү хуудас нь React компонентийн state болон амьдралын мѳчлѳгийн ойлголтыг ѳгѳх зорилготой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс олох боломжтой

Ѳмнѳ нь хийсэн цаг тоолуурыг жишээ болгоё. Элемент рендэрлэх заавар дээр хэрэглэгчийн интерфэйсыг шинэчлэх нэг арга болох ReactDOM.render() ашиглахыг үзсэн билээ.

function tick() {
const element = (

Hello, world!

It is {new Date().toLocaleTimeString()}.

ReactDOM.render(
element,
document.getElementById('root')

setInterval(tick, 1000);

Try it on CodePen

Харин энэ удаа бид Clock компонентийг жинхэнэ утгаар нь дахин ашиглах боломжтой цогц болгоно. Ѳѳрѳѳ цагаа тохируулж ѳѳрѳѳ секунд бүрт шинэчлэгдэнэ гэсэн үг.

Цаг маань хэрхэн харагдахаас эхэлье

function Clock(props) {
return (

Hello, world!

It is {props.date.toLocaleTimeString()}.

function tick() {
ReactDOM.render(
<Clock date={new Date()} />,
document.getElementById('root')

setInterval(tick, 1000);

Try it on CodePen

Дээрхи ѳѳрчлѳлтѳд зайлшгүй шаардлагатай зүйл болох: Clock ѳѳрѳѳ цагаа тааруулж хэрэглэгчийн интерфэйсыг секунд тутам шинэчлэх ёстой байдал дутмаг байна.

Ерѳнхийдѳѳ бид үүнийг ганцхан удаа бичээд Clock ѳѳрѳѳ шинэчлэгдэх хэрэгтэй байгаа.

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Дээрх шиг болгохын тулд бид “state” -ыг Clock компонентод нэмж ѳгѳх хэрэгтэй

State нь пропстой адил боловч зѳвхѳн компонент нь хэмжээнд л харъяалагдаж, зѳвхѳн компонент нь л удирдах эрхтэй

Функцыг Class-руу хѳрвүүлж буй нь

Та Clock шиг бүтэцтэй компонентийг дараах 5 алхамаар хѳрвүүлнэ:

1. Адил нэртэй React.Component -ыг удамшуулсан ES6 class үүсгэнэ.

2. render() гэх нэртэй method зарлана.

3. Функцийн эх бие хэсгийг render() method дотор оруулна.

4. render() доторх props -ыг this.props болгож бичнэ.

5. Функцээс үлдсэн хэсгийг устгана.

class Clock extends React.Component {
render() {
return (

Hello, world!

It is {this.props.date.toLocaleTimeString()}.

Try it on CodePen

Clock одоо функц биш класс боллоо.

render method нь шинэчлэгдэх бүрт дуудагдах ба DOM -дотор нэг л <Clock /> компонент рендэрлэж байгаа тул нэг л instance үүснэ. Ингэснээр нэмэлт боломжууд, state, болон мѳчлѳгийн method-уудыг ашиглах боломжтой болно.

Класст state оруулах нь

Пропст байгаа date -ыг дараах 3 алхамаар state-руу оруулна.

1. render() доторх this.props.date -ыг this.state.date ээр сольж бичнэ:
class Clock extends React.Component {
render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

1. Анхны утга оноох this.state -ыг class constructor-ыг ашиглан нэмж ѳгнѳ:
class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Конструкторт хэрхэн props дамжуулж байгааг анхаарна уу:

constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

Класс компонент үргэлж конструктор-ыг props той дуудах ёстой.

1. <Clock />-ын элементээс date prop-ыг устгана:
ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Бид дараа нь timer -ын кодыг оруулж ирнэ.

Үр дүн харагдах байдал:

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Try it on CodePen

Дараа нь, Clock -ыг ѳѳрѳѳ timer-аа тохируулж ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ секунд тутам шинэчилдэг болгоно.

Класст амьдралын мѳчлѳгийн method нэмнэ

Олон компонент бүхий аппликейшнд, компонент устгагдах үед ашиглагдаж байсан нѳѳцѳѳ суллах нь маш чухал.

Бид Clock DOM-д анх рендэрлэх үед нь цагыг тохируулах шаардлагатай. Үүнийг React-д “mounting” гэж нэрлэдэг.

Мѳн бид DOM дээрээс Clock устгагдах үед цагыг цэвэрлэх хэрэгтэй. Үүнийг React-д “unmounting” гэдэг.

Бид компонент дотор компонентийг mount, unmount хийгдэх үед зориулсан тусгай method ашиглаж ямар нэг код ажиллуулж болдог:

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() {

componentWillUnmount() {

render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Эдгээр method-уудыг “амьдралын мѳчлѳгийн” method-ууд гэнэ.

componentDidMount() нь компонент DOM дээр рендэр хийгдсэний дараа ажиллана. Энд цагыг тохируулах нь хамгийн тохиромжтой байх нь:

componentDidMount() {
this.timerID = setInterval(
() => this.tick(),
1000

this (this.timerID) -д цагын ID хадгалж байгааг сайн анзаарна уу.

this.props -ыг React ѳѳрѳѳ хийж байгаа бол this.state нь арай илүү давуу талтай буюу та хүссэнээрээ ѳгѳгдѳл хадгалж болдог. Мэдээж энэ нь зѳвхѳн дотроо л зохицуулагдаж болдог бол шүү дээ, яг timerID шиг

Бид componentWillUnmount() дээр цагыг устгана:

componentWillUnmount() {
clearInterval(this.timerID);

Эцэст нь Clock компонент секунд тутам tick() функцээ дууддаг болгоно.

this.setState() ашиглан дотоод state дээ шинэчлэлтийг хийж байна:

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() {
this.timerID = setInterval(
() => this.tick(),
1000

componentWillUnmount() {
clearInterval(this.timerID);

tick() {
this.setState({
date: new Date()

render() {
return (

Hello, world!

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Try it on CodePen

Ингээд цаг маань секунд тутам ажиллаж байна.

Дээр үзсэн зүйлээ дахин нэг базаад хаана нь аль method ашигласан эсэхээ үзье:

1. <Clock />-ыг ReactDOM.render()-руу дамжуулах үед, React Clock компонентийн конструктор функцийг дуудана. Clock маань тухайн үеийн цагыг харуулах хэрэгтэй учир, this.state тухайн цагыг авч ажиллана. Дараа нь энэ state -ыг шинэчилнэ.

2. React дараа нь Clock компонентийн render() дуудана. Ингэж React нь дэлгэц дээр юу харуулахаа мэддэг. Дараа нь render -ын гаралтаас хамаарч DOM -ыг шинэчилнэ.

3. Clock -ын гаралт DOM -д орох үед, React нь хѳтѳч дээр цаг тааруулах, tick() функцыг секунд тутам ажиллуулахаар componentDidMount() амьдралын мѳчлѳг дууддаг.

4. Секунд тутам хѳтѳч tick() функцыг дуудна. Дотор нь Clock компонент setState() ашиглан тухайн үеийн цагийг хадгалж буй state-ыг хэрэглэгчийн интерфэйсыг шинэчлэхээр бэлддэг. setState() -ын ачаар React, state ѳѳрчлѳгдснийг мэдэж render() method -ыг дуудаж дэлгэц дээр юу харуулахаа мэддэг. Энэ удаа render() method доторх this.state.date ѳѳрчлѳгдсѳн, тиймээс рендэр хийгдсэн үр дүн шинэчлэгдсэн цагыг харуулж, React үүнээс үүдэн DOM -ыг ѳѳрчлѳнѳ.

5. Хэрвээ Clock компонент DOM дээрээс уствал, React componentWillUnmount() ийг дуудаж цаг зогсоно.

State-ыг зѳвѳѳр ашиглах нь

setState()-ын талаар мэдэх шаардлагатай 3 зүйлс бий.

State-ыг шууд ѳѳрчилж болохгүй

For example, this will not re-render a component: Жишээ нь доорхи нь компонентийг дахин рендэр хийхгүй

// Wrong
this.state.comment = 'Hello';

Оронд нь setState() ашигла:

// Correct
this.setState({comment: 'Hello'});

this.state-ыг зааж ѳгѳх цор ганц газар нь конструктор юм.

State шинэчлэх нь Asynchronous байж болно

React хүчин чадал хэмнэх үүднээс олон setState()-ыг нэг үйлдэл дотор дуудах шаардлага гардаг

Учир нь this.props болон this.state зэрэг шинэчлэгдэх боломжтой, тэгэхээр эдгээрийн утга дээр үндэслэн дараагийн state-ыг тооцоолох нь утгагүй болж байна.

Жишээ нь доорхи код тоологчийг шинэчлэхдээ алдаа гарна:

// Wrong
this.setState({
counter: this.state.counter + this.props.increment,

Үүнийг засахын тулд setState()-ын нэг боломж болох функцыг аргумент болгон авах боломжыг ашиглая. Функц ѳмнѳх state-ыг эхний аргумент болгож, тухайн шинэчлэгдсэн цагыг 2 дахь аргумент props болгож авна:

// Correct
this.setState((state, props) => ({
counter: state.counter + props.increment

Бид arrow function ашигласан боловч энгийн функц дээр мѳн адил ажиллана:

// Correct
this.setState(function(state, props) {
return {
counter: state.counter + props.increment

State-ын шинэчлэлтүүд нэгдмэл

setState() дуудах үед, React ѳгѳгдсѳн object-ыг одоогийн state-д байгаатай нэгтгэнэ.

Жишээ нь, таны state олон тусдаа хувьсагч агуулсан байна:

constructor(props) {
super(props);
this.state = {
posts: [],
comments: []

Тэгээд та тус тусд нь setState() дуудаж шинэчилж болно.

componentDidMount() {
fetchPosts().then(response => {
this.setState({
posts: response.posts

fetchComments().then(response => {
this.setState({
comments: response.comments

Ингэж нэгтгэх нь маш хязгаарлагдмал, тиймээс this.setState({comments}) нь this.state.posts -ыг хѳндѳѳгүй ч this.state.comments -ыг бүр цоо шинээр сольж байгаа юм.

Ѳгѳгдлийн урсгал доош чиглэлтэй

Эцэг компонент, хүү компонент ялгаагүй аль нэг компонентийг state-тэй эсвэл state-гүйг мэдэж чадахгүй, тэгэхээр class эсвэл функц байдлаар зарлагдсан эсэх нь тѳдийлэн хамаагүй байдаг.

Иймээс л state-ыг дотор нь зарладаг. Ѳѳрѳѳс нь ѳѳр хэн ч хандаж, ѳѳрчлѳх боломжгүй.

Компонент мѳн ѳѳрийн state-ээ доторх компонентруугаа props-оор дамжуулж болно:

It is {this.state.date.toLocaleTimeString()}.

Хэрэглэгчийн тодорхойлсон компонентод хүртэл ажиллана:

<FormattedDate date={this.state.date} />

FormattedDate компонент date-ыг props болгон авлаа гэхэд, Clock-ын state-ээс, эсвэл Clock-ын props-оос, эсвэл бүр гараар бичснийг нь мэдэхгүй:

function FormattedDate(props) {
return
It is {props.date.toLocaleTimeString()}.

Try it on CodePen

Үүнийг “дээрээс-доош” буюу нэг чиглэлийн урсгал гэдэг. Ямар ч state үргэлж ямар нэг компонентод харъяалагдана. Мѳн тэр state-ээс хамаарах ѳгѳгдѳл нь DOM дээр ѳѳрѳѳс нь зѳвхѳн доош орших компонентод нѳлѳѳлж чадна.

Та компонентийн модыг props-оос бүрдсэн хүрхрээ гэж ойлгож болно. Компонент бүрийн state нь ерѳнхий урсгалд нэгдэж буй бүрдэл хэсэг. Тэгээд бүгд л доошоо урсана.

Бүх компонент биеээ даасан тусдаа байдгийг харуулахын тулд, бид <Clock> -ыг рендэрлэдэг App компонент үүсгэж болно:

function App() {
return (

<Clock />
<Clock />
<Clock />

ReactDOM.render(
<App />,
document.getElementById('root')

Try it on CodePen

Clock бүр ѳѳрѳѳ ѳѳрийнхѳѳ цагыг тохируулж тус тусдаа шинэчлэгддэг.

React аппликейшнд компонент state-тэй болон state-гүй байх нь цаг хугацааны явцад ѳѳрчлѳгдѳж магадгүй. Гэсэн хэдийгээр та state-гүй компонентийг state-тэй компонентод эсвэл эсрэгээр нь ашиглаж болно.