JavaScript орчны шаардлага

React 16 нь олон төрлийн Map болон Set-ээс хамааралтай. Хэрэв та хуучин хөтөч ашигладаг, нативаар ажиллуулдаггүй (IE < 11 г.м) эсвэл ажиллагаанд үл тохирох(IE 11 г.м) төхөөрөмж ашигладаг бол core-js эсвэл babel-polyfill гэх мэт глобал polyfill-ыг багц аппликейшндаа ашиглаад үзээрэй.

Гол js-ыг хуучин хөтөч дээр ажилладаг болгох React 16-т зориулсан polyfill орчин нэг иймэрхүү харагдана:

import 'core-js/es/map';
import 'core-js/es/set';

import React from 'react';
import ReactDOM from 'react-dom';

ReactDOM.render(
  <h1>Hello, world!</h1>,
  document.getElementById('root')
);

React нь мөн requestAnimationFrame-аас хамааралтай (тест хийх орчинд ч ялгаагүй) Та requestAnimationFrame-т дэмждэг болгон raf пакэжийг ашиглаарай:

import 'raf/polyfill';