We want to hear from you!Take our 2021 Community Survey!
This site is no longer updated.Go to react.dev

Hooks дүрэм

Hooks нь React 16.8 хувилбарын шинэ нэмэлт. Эдгээр нь class бичихгүйгээр төлөв болон бусад React-ын боломжуудыг ашиглах боломжийг олгодог.

Hooks нь Жаваскрипт функцууд боловч тэдгээрийг хэрэглэхэд дагах хоёр дүрэм бий. Бид тэдгээр дүрмүүдийг автоматаар мөрдүүлэх linter plugin санал болгож байна.

Hooks-г зөвхөн дээд түвшинд дуудах

Hooks-г давталт, нөхцөл болон nested функц дотор битгий дуудаарай. Оронд нь Hooks-ээ React функцийнхээ дээд түвшинд, return хийхээс өмнө ашиглана уу. Энэ дүрмийг мөрдснөөр Hooks нь дүрслэгдэж байгаа компонент дээр үргэлж ижил дарааллаар дуудагдахийг баталгаажуулна. Энэ нь React-д Hooks-н төлвийг useState болон useEffect-н давтан дуудалтуудын үед төлвийг хадгалахад тус болдог. (Хэрэв та сонирхож байвал бид илүү дэлгэрэнгүй доор тайлбарлах болно.)

Hooks-г зөвхөн React функцуудээс дууд

Hooks-г энгийн Жаваскрипт функцээс битгий дуудаарай. Оронд нь та:

Энэ дүрмийг мөрдснөөр та бүх төлөвт логик эх код дээр цэвэрхэн харагдах баталгааг олгоно.

ESLint Plugin

Бид eslint-plugin-react-hooks нэртэй ESLint plugin гаргасан бөгөөд эдгээр хоёр дүрмүүдийг мөрдүүлдэг. Та энэ плагинийг хүсвэл өөрийн төсөлдөө нэмж болно: Энэхүү plugin нь Create React App анхнаасаа багтсан байдаг.

npm install eslint-plugin-react-hooks --save-dev
// Your ESLint configuration
{
  "plugins": [
    // ...
    "react-hooks"
  ],
  "rules": {
    // ...
    "react-hooks/rules-of-hooks": "error", // Hooks дүрмүүдийг шалгах
    "react-hooks/exhaustive-deps": "warn" // Checks effect dependencies
  }
}

Цаашдаа бид энэ плагинийг Create React App. болон ижил төстэй хэрэслүүд дээр анхнаас байлгахаар төлөвлөж байна.

Та хэрхэн өөрийн Hooks бичих талаар тайлбарласан хуудсийг одоохондоо алгасаж болно. Энэ хуудсанд бид эдгээр дүрмүүдийн цаадах шалтгаанийг тайлбарлах болно.

Тайлбар

Бидний өмнө сурснаар, бид олон төлөв болон еффект Hooks-г нэг компонент дээр хэрэглэж болно:

function Form() {
  // 1. name төлөв хувьсагч хэрэглэх
  const [name, setName] = useState('Mary');

  // 2. Формыг хадгалах эффект хэрэглэх
  useEffect(function persistForm() {
    localStorage.setItem('formData', name);
  });

  // 3. surname төлөв хувьсагч хэрэглэх
  const [surname, setSurname] = useState('Poppins');

  // 4. Гарчиг шинэчлэх эффект хэрэглэх
  useEffect(function updateTitle() {
    document.title = name + ' ' + surname;
  });

  // ...
}

React хэрхэн ямар useState дуудалт нь ямар төлөвт харгалзахаа мэдэх вэ? Хариулт бол React Hooks дуудагдсан дараалал дээр тулгуурладаг. Бид жишээ дүрслэл болгон дээр ижил дарааллаар дуудагдаж байгаа учир ажиллана:

// ------------
// First render
// ------------
useState('Mary')           // 1. name төлөв хувьсагчийг 'Mary' утгаар эхлүүлэх
useEffect(persistForm)     // 2. Формыг хадгалах эффект нэмэх
useState('Poppins')        // 3. Initialize the surname state variable with 'Poppins'
useEffect(updateTitle)     // 4. Гарчиг шинэчлэх эффект нэмэх

// -------------
// Second render
// -------------
useState('Mary')           // 1. name төлөв хувьсагчийг унших (аргументийг ашиглагдахгүй)
useEffect(persistForm)     // 2. Формыг хадгалах эффектийг солих
useState('Poppins')        // 3. surname төлөв хувьсагчийг унших (аргументийг ашиглахгүй)
useEffect(updateTitle)     // 4. Гарчиг шинэчлэх эффектийг солих

// ...

Дүрслэл болгоны Hooks дуудалтуудын дараалал өөрчлөгдөөгүй үед React дотоод төлвүүдтэй нэг бүртэй нь харьцаж чадна. Хэрэв бид нөхцөл дунд Hooks дуудалт(жишээлбэл, persistForm эффект) нэмбэл юу болох вэ?

  // 🔴 Hooks-г нөхцөл дотор бичин эхний дүрмийг зөрчиж байна
  if (name !== '') {
    useEffect(function persistForm() {
      localStorage.setItem('formData', name);
    });
  }

name !== '' нөхцөл эхний дүрслэл дээр үнэн байх ба бид энэ Hook-г ажиллуулна. Харамсалтай нь дараагийн дүрслэл дээр хэрэглэгч формыг цэвэрлэхийг хүсэж болох ба ингэснээр энэ нөхцлийг худал болох нөхцөл үүснэ. Ингэснээр бид энэ Hook-г дүрслэл дунд алгасах ба Hook-уудын дуудалтын дараалал өөр болно:

useState('Mary')           // 1. name төлөв хувьсагчийг унших(аргумент ашиглагдахгүй)
// useEffect(persistForm)  // 🔴  Энэ Hook-г алгасна!
useState('Poppins')        // 🔴 2 (3 байсан). surname төлөв хувьсагчийг уншиж чадахгүй
useEffect(updateTitle)     // 🔴 3 (4 байсан). Эффектийг өөрчилж чадахгүй

React хоёрдах useState Hook дуудалт дээр юу буцаахаа мэдэхгүй болно. React хоёрдах Hooks дуудалтийг persistForm эффектэд харгалж Hooks гэж хүлээж авах бөгөөд учир нь өмнөх дуудалт дээр тийм байсан. Гэвч одоо тийм байхаа больсон. Эндээс эхлэн дараагийн Hook дуудалт бүр нэгээр шилжин алдаа руу чиглүүлнэ.

Ийм учраас компонентийн дээд түвшнээс Hooks дуудагдах ёстой байдаг. Бид эффектийг нөхцөлтэй ажиллуулах шаардлагатай бол нөхцлөө Hook дотор бичиж болно:

  useEffect(function persistForm() {
    // 👍 Бид эхний дүрмийг зөрчихгүй боллоо
    if (name !== '') {
      localStorage.setItem('formData', name);
    }
  });

Та бидний бэлдэж өгсөн lint дүрмийг ашиглавал та энэ асуудалд санаа зовохгүй байж болно. Гэвч та яагаад Hooks work ингэж ажилладаг талаар, ямар асуудлаас сэргийлж байгаа талаар мэдэх нь чухал.

Next Steps

Эцэст нь бид өөрсдийн Hooks хэрхэн бичих талаар сурахад бэлэн боллоо! Custom Hooks нь React-д байгаа Hooks-тэй нийлүүлэн нийтлэг ашиглагддаг төлөвт логик өөр өөр компонентууд дээр дахин ашиглах боломжийг олгодог.

Is this page useful?Edit this page