Эхнээс нь эхлэх

Энэ хуудас React-н докюмент болон бусад холбоотой материалуудын хураангуй юм.

React нь хэрэглэгчийн интерфэйс бүтээх JavaScript сан. React гэж яг юу болох талаар нүүр хуудас эсвэл хичээл хэсгээс мэдэж болно.


React-г турших

React нь анхнаасаа алгуур нутагшуулалтад загварчлагдсан ба өөрийн хэрэгцээнд тааруулан бага, их гэлтгүй ашиглах боломжтой. Энгийн HTML хуудсанд хариу үйлдэл бүхий боломж оруулах, эсвэл цогц React дээр суурилсан апп эхлүүлэх, аль ч байдлаар React-г ашиглаж эхлэхэд энэ хэсгийн холбоосууд танд тусална.

Онлайн турших талбар

Хэрвээ React дээр туршилт хийх сонирхолтой байвал, онлайн туршилтын талбар ашиглах боломжтой. Hello World загварыг CodePen, CodeSandbox эсвэл Glitch дээр туршаарай.

Хэрвээ өөрийн editor дээр ажилламаар байвал, Энэ HTML файлыг татаж аваад, засаад, өөрийн файл системээс веб хөтөч дээрээ нээж үзэх мөн боломжтой. Энэ нь код хөрвүүлэлтийн хурдны хувьд удаан тул үүнийг зөвхөн энгийн жишээн дээр хэрэглэхийг зөвлөж байна.

React-г веб сайтад оруулах

React-г минутын дотор HTML хуудсанд оруулах боломжтой. Та аажмаар үүний оролцоог нэмэгдүүлэх эсвэл цөөн хэдэн динамик хэсэг дээр байрлуулах гээд аль ч боломжтой.

Шинээр React апп үүсгэх

React прожект эхлүүлэх үед, скрипттэй энгийн HTML хуудас нь магадгүй хамгийн зөв сонголт байх. Эхлүүлэхэд ердөө минут л зарцуулагдана.

Аппликешн тань томрохын хэрээр, та илүү төвлөрсөн суулгац сонирхож болох юм. JavaScript багажны хэлхээс бүхий цуглуулга байдаг ба бид үүнийг том хэмжээний аппликешнэнд санал болгож байна. Тэдгээр багажуудын тус бүр нь маш бага эсвэл ямар ч тохиргоо шаардалгүй React-н баялаг эко системээс танд давуу тал олгоно.

React сурах

Янз бүрийн орчноос янз бүрийн сурах арга барилтай хүмүүс React дээр ирдэг. Онолын эсвэл практикын аль ч танд таатай байсан ялгаагүй, энэ хэсгийг танд туслаж чадна гэдэгт найдаж байна.

Бусад хараахан мэдээгүй байгаа технологийн адилаар, React нь сурах зүйлстэй. Дадлага болон тэвчээрийн тусламжтой та үүнийг өөрийн болгох болно.

Эхний жишээнүүд

React-н нүүр хуудас онлайн editor дээр цөөн жижиг жишээнүүд агуулж байгаа. Та React-н талаар юу ч мэдэхгүй байсан ч тэдгээрийн кодыг засаж үр дүн нь хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай.

React анханлан суралцагчидад

Хэрвээ танд React докюментжуулалт хүссээс чинь хурдан явагдаад байвал Tania Rascia-н React-н тоймыг сонирхоод үзээрэй. Энд React-н хамгийн чухал үндсэн ойлголтуудыг дэлгэрэнгүй байдлаар анхан суралцагч нарт зориулан танилцуулсан байгаа. Үүнийг дуусгаад докюментжуулалтыг дахин оролдоод үзээрэй.

React дизайнеруудад

Хэрвээ та дизайны суурьтай бол, эдгээр материалууд эхлэхэд тохиримжтой газарууд юм.

JavaScript материалууд

React докюментжуулалт Javascript-н тодорхой мэдлэг шаарддаг. Та мэргэжилтэн байх албагүй, гэхдээ React, Javascript-г нэг дор сурхад илүү хүнд байх болно.

Өөрийн Javascript-н мэдлэгээ шалгахад бид энэ Javascript тоймыг санал болгож байна. Энэ нь 30 минутаас 1 цагийн хооронд дуусах боловч дараа нь React сурхад илүү таатай байгааг та мэдрэх болно.

Зөвөлгөө

Javascript дээр ямар нэг ойлгомжгүй зүйл тулгарвал, MDN болон javascript.info нар нь шалгах үзхэд хэрэгтэй веб сайтууд юм. Мөн тусламжын бүлгийн форум нь таны туслалцаа хүсэж болох газар юм.

Практикал хичээл

Хэрвээ та оролдож сурах сонирхолтой бол, манай практик хичээлийг сонирхоод үзээрэй. Энэ хүү хичээлд, бид tic-tac-toe-г React дээр бүтээсэн байгаа.

Та магадгүй тоглоом хийхгүй гээд үүнийг алгасах гэж яарч байж болох юм гэсэн хэдийч үүнийг оролдоод үзээрэй. Үүнээс та ямар ч React апп хийхэд хэрэгтэй үндсэн арга барилуудаас суралцах ба тэдгээрийг бүрэн эзэмшиснээр илүү гүн ойлголтуудыг авах болно.

Алхмаар сураг заавар

Хэрвээ алхам алхмаар ойлголтуудыг сурах сонирхолтой бол, манай үндсэн ойлголтуудын заавараас эхэлхэд хамгийн зөв газар юм. Дараачын шат болгон өмнөх шатнуудад танилцуулагдсан зүйлс дээр хийгдсэн байдаг тул явцын дунд та ямар ч юм орхигдуулахгүй.

React-аар сэтгэх

Маш олон React хэрэглэгчид, React-г сая нэг гартаа оруулахдаа Thinking in React-г уншихыг санал болгодог. Энэ бараг хамгийн хуучин React зааварчилгаа байх гэхдээ одоо ч гэсэн зохимжтой хэвээрээ байгаа.

Заримдаа хүмүүс албан ёсны докюментжуулалтаас бусад ном, бичлэг, дамжааг илүү тохиромжтой гэж үздэг. Бид нийтлэг санал болгох материалуудын жагсаалтыг хөтөлдөг ба зарим нь үнэгүй.

Ахисан түвшний ойлголтууд

Танд үндсэн ойлголтууд эвтэйхэн болоод React дээр жаахан практик хийснээр та илүү ахисан түвшний сэдвүүдийг сорихож болох юм. Энэ хэсэг танд хүчирхэг хийгээд өргөн хэрэглэгдэггүй context болон refs боломжуудын талаар танилцуулах болно.

API Reference

Энэ докюментжуулалтын хэсэг, та тодорхой React API-н талаар дэлгэрэнгүй мэдэхэд хэрэгцээтэй юм. Жишээ, React.Component API reference нь setState() хэрхэн ажилдаг талаар нарийн мэдээлэл, мөн ямар lifecycle method-ууд нь хэрэгцээтэй талаар мэдээлэл өгнө.

Нэршил ба түгээмэл асуултууд

Нэршил нь react докюментжуулалтад үзэгдэх түгээмэл нэр, томьёог агуулсан байгаа. Мөн түгээмэл асуултуудад зориулсан түгээмэл сэдвүүдийн талаар богино асуулт, хариулт бүхий хэсэг бий. AJAX хүсэлтүүд явуулах, компонентын төлөв, болон файл бүтэц.

Мэдээлэлтэй байх

React блог бол React багын албан ёсны мэдээний их үүсвэр юм. Ямар ч чухал зүйл байсан, release тэмдэглэл эсвэл deprecation мэдэгдэл, тэнд эхэлж тавигдах болно.

Мөн та @reactjs аккоунт-г Twitter дээр дагах боломжтой, гэсэн хэдий ч зөвхөн блогийг уншсанаар ямар ч чухал зүйлийг алдахгүй.

React-н бүх хувилбар блог пост болон орох шаардлагагүй байдаг, гэхдээ бүх хувилбарын дэлгэрэнгүй өөрчлөлтийн бүртгэлийг React рэпо доторх CHANGELOG.md файлаас мөн Releases хуудаснаас олох боломжтой. d2ade76cce133af47ab198188fa2de03fa51834b

Хувилбарт докюментжуулалт

Энэ докюментжуулалт нь ямагт React-н хамгийн сүүлийн тогтвортой хувилбарт тусгагдсан байна. React 16-с эхлэн, та хуучин докюментжуулалтын хувилбаруудыг тусдаа хуудаснаас олох боломжтой. Өмнөх хувилбарын докюментжуулалтууд нь release гарахад snapshot хийгдсэн байдаг ба дахин шинэчлэгддэггүй болохыг анхаарна уу.

Дутуу зүйл байна уу?

Хэрвээ докюментжуулалтаас ямар нэг юм дутуу эсвэл зарим хэсэг нь ойлгомжгүй байвал, хэрхэн сайжруулах талаар өөрийн санаа бодлоо докюментжуулалтын репо-д issue үүсгэнэ үү эсвэл @reactjs аккоунт дотор жиргэнэ үү. Бидэнд таныг сонсоход таатай байх болно.