AJAX болон API-ууд

Хэрхэн AJAX дуудалт хийх вэ?

React-тай өөрийн хүссэн AJAX санг ашиглах боломжтой. Зарим түгээмэл хэрэглээг дурдвал Axios, jQuery AJAX, болон броузерт байрлах window.fetch.

Компонентын мѳчлѳгийн аль хэсэг дээр AJAX-г дуудах хэрэгтэй вэ?

AJAX-г componentDidMount мөчлөгийн метод дотор дуудаж датаг авах нь зүйтэй. Тэгснээр дата нь буцаж ирэхэд setState-г ашиглаж компонентоо шинэчлэх юм.

Жишээ: AJAX хариуг ашиглаж дотоод төлөвийг оноох

Доорх компонент хэрхэн componentDidMount дотор AJAX дуудалт хийж компонентын дотоод төлөвийг шинэчлэх тухай харуулж байна.

Жишээ API нь үүнтэй ижил JSON объект буцаадаг:

{
  "items": [
    { "id": 1, "name": "Apples",  "price": "$2" },
    { "id": 2, "name": "Peaches", "price": "$5" }
  ]
}
class MyComponent extends React.Component {
  constructor(props) {
    super(props);
    this.state = {
      error: null,
      isLoaded: false,
      items: []
    };
  }

  componentDidMount() {
    fetch("https://api.example.com/items")
      .then(res => res.json())
      .then(
        (result) => {
          this.setState({
            isLoaded: true,
            items: result.items
          });
        },
        // Тэмдэглэл: catch() блок ашиглахын оронд энд
        // алдааг барьж авах нь чухал. Тэгснээр компонент
        // доторх өөрийн алдааг уусгахгүй юм.
        (error) => {
          this.setState({
            isLoaded: true,
            error
          });
        }
      )
  }

  render() {
    const { error, isLoaded, items } = this.state;
    if (error) {
      return <div>Error: {error.message}</div>;
    } else if (!isLoaded) {
      return <div>Loading...</div>;
    } else {
      return (
        <ul>
          {items.map(item => (
            <li key={item.name}>
              {item.name} {item.price}
            </li>
          ))}
        </ul>
      );
    }
  }
}