Бүрэлдхүүн vs Удамшил

React нь хүчирхэг бүрэлдхүүн загвартай бөгөөд компонентуудын хооронд кодыг дахин ашиглахдаа удамшил ашиглaхын оронд олон зүйлсийг хольж найруулж хэрэглэхийг зөвлөдөг.

Энэ хэсэг React сурч байгаа шинэ хөгжүүлэгчдийн удамшлаар шийддэг асуудлуудыг бүрэлдхүүн болгон хэрхэн шийдэхийг үзэх болно.

Агуулалт

Зарим компонентууд өөртөө ямар дэд компонент агуулахаа мэдэхгүй. Энэ нь ихэвчлэн Sidebar эсвэл Dialog гэх мэт ерөнхий “хайрцаг” дүрсэлдэг компонентуудад элбэг тохиолдоно.

Эдгээр компонентуудад бид тусгай children шинж чанараар дэд элементээ хүлээн авж гаралтдаа дүрсэлж болно:

function FancyBorder(props) {
return (

{props.children}

Энэ нь бусад компонентыг дэд элемент болгон авж JSX дотор агуулах боломж олгож байна:

function WelcomeDialog() {
return (
<FancyBorder color="blue">

Welcome

Thank you for visiting our spacecraft!

</FancyBorder>

CodePen дээр турших

<FancyBorder> JSX дотор байгаа ямар ч зүйл FancyBorder компонент-уу children шинж чанар болон дамжуулагдана. FancyBorder нь {props.children}
дотор дүрсэлж байгаа учир дамжуулагдсан элемент эцсийн үр дүнд харагдах болно.

Энэ нь нэг их түгээмэл биш та компонентдоо олон “нүх” ашиглаж болно. Энэ тохиолдолд children шинж чанарын оронд та өөрийн нэрээ ашиглаж болно:

function SplitPane(props) {
return (

{props.left}

{props.right}

function App() {
return (
<SplitPane
left={
<Contacts />

right={
<Chat />

CodePen дээр турших

React элементүүд болох <Contacts /> болон <Chat /> нь зүгээр л объектууд учир та үүнийг бусад өгөгдөлтэй адил шинж чанар болгон дамжуулж болно. Энэ арга нь танд өөр сангуудын “slots”-г санагдуулах ч React дээр ямар зүйл шинж чанар болгон дамжуулахад ямар ч хязгаарлалт байхгүй.

Specialization

Заримдаа компонент нь бусад компонентуудын “тусгай тохиолдол” байж болно. Жишээлбэл, WelcomeDialogDialog-н тусгай тохиолдол гэж хэлж болно.

React дээр үүнийг мөн л бүрэлдхүүн ашиглан “тусгай” компонент “ерөнхий” байдлаар дүрслэн шинж чанараар зохицуулагдаж болно:

function Dialog(props) {
return (
<FancyBorder color="blue">

{props.title}

{props.message}

</FancyBorder>

function WelcomeDialog() {
return (
<Dialog
title="Welcome"
message="Thank you for visiting our spacecraft!" />

CodePen дээр турших

Бүрэлдхүүн нь класс байдлаар тодорхойлогдсон компонентууд дээр ч адилхан сайн ажилладаг:

function Dialog(props) {
return (
<FancyBorder color="blue">

{props.title}

{props.message}

{props.children}
</FancyBorder>

class SignUpDialog extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.handleChange = this.handleChange.bind(this);
this.handleSignUp = this.handleSignUp.bind(this);
this.state = {login: ''};

render() {
return (
<Dialog title="Mars Exploration Program"
message="How should we refer to you?">

Sign Me Up!

</Dialog>

handleChange(e) {
this.setState({login: e.target.value});

handleSignUp() {
alert(`Welcome aboard, ${this.state.login}!`);

CodePen дээр турших

За тэгвэл удамшил яах вэ?

Facebook-д бид React дээр олон мянган компонентууд ашигладаг ч удамшлын шатлалаар хэрэгжүүлэх ямар нэг хэрэглээний тохиолдол одоогоор гарч ирээгүй байна.

Шинж чанарууд болон бүрэлдхүүн нь компонентын харагдах байдал болон ажиллагааны хувьд өөрчилж болох бүх уян хатан байдлуудыг илүү тодорхой, аюулгүй байдлаар олгодог. Компонент нь шинж чанарыг энгийн төрлийн утгууд, React элементүүд эсвэл функцууд авж болохыг санах хэрэгтэй.

Хэрэв та дэлгэцийн загвартай хамааралгүй ажиллагаа компонентуудын хооронд ашиглахыг хүсвэл эдгээрийг тусад нь Жаваскрипт модуль болгон салгахийг зөвлөж байна. Компонентууд нь эдгээр функц, класс, объектыг өргөтгөлгүйгээр импортлон ашиглаж болох юм.