Компонент болон Пропс

Компонент нь таньд дэлгэцийн загварыг бие даасан дахин ашиглаж боломжтой хэсгүүд болгодог болгож тусад нь бодож хийхэд амар болгодог. Энэ хуудас нь танд компонентын агуулгыг товч танилцуулна. Та API reference-г компонентын дэлгэрэнгүйг харж болно.

Үндсэндээ компонентууд бол Жаваскриптийн функцууд юм. Тэд оролт(“props” гэж дууддаг) хүлээж аван дэлгэц дээр харагдах React элементүүд буцаадаг.

Функц болон Класс компонентууд

Компонент тодорхойлох энгийн арга бол Жаваскрипт функц бичих юм:

function Welcome(props) {
return
Hello, {props.name}

Энэ функц нь нэг “props” объект аргумент өгөгдөл хүлээн авч React элемент буцааж байгаа учир зөв React компонент юм. Бид үүнийг “функц компонентууд” гэж дууддаг учир нь эдгээр нь зүгээр л Жаваскрипт функцууд юм.

Мөн түүнчлэн та ES6 класс ашиглан компонент тодорхойлж болно:

class Welcome extends React.Component {
render() {
return
Hello, {this.props.name}

Дээрх хоёр компонент React-н хувьд яг ижил юм.

Классууд нь зарим нэмэлт боломжууд агуулж болох ба бид үүнийг дараагийн бүлгүүдэд судална. Тэр болтол ойлголттой болохийн тулд функц компонентууд ашиглах болно.

Компонентыг дүрслэх нь

Өмнө бид зөвхөн DOM тагийг төлөөлөх React элементийг харсан:

const element =

Мөн түүнчлэн элемтентүүд хэрэглэгчийн тодорхойлсон компонентыг төлөөлж болно:

const element = <Welcome name="Sara" />;

React хэрэглэгчийн тодорхойлсон компонентыг төлөөлсөн элементийг хармагцаа үүнлүү JSX атрибут нэг объект болгон дамжуулдаг. Бид энэ объектыг “props” гэдэг.

Жишээлбэл, энэ код нь “Hello, Sara”-г хуудас дээр дүрсэлнэ:

function Welcome(props) {
return
Hello, {props.name}

const element = <Welcome name="Sara" />;
ReactDOM.render(
element,
document.getElementById('root')

Try it on CodePen

Энэ жишээнд юу болж байгаа тоймлоё:

1. Бид ReactDOM.render() функцийг <Welcome name="Sara" /> элементээр дуудсан.
2. React Welcome компонентыг {name: 'Sara'} шинж чанартайгаар(props) дуудсан.
3. Бид Welcome компонент
Hello, Sara
элементийг үр дүн болгон буцаасан.
4. React DOM маш үр дүнтэйгээр
Hello, Sara
-д харгалзах DOM-г шинэчилсэн.

Анхаар: Компонентын нэрийг үргэлж том үсгээр эхэлж бай.

React жижиг үсгээр эхэлсэн компонентыг DOM таг гэж ойлгодог. Жишээлбэл,
нь HTML div тагийг төлөөлөх, <Welcome /> нь компонентыг төлөөлөх ба Welcome компонентыг үйлчлэлийн хүрээнд байхийг шаарддаг.

Энэ нийтлэг дүрмийн цаана байгаа шалтгааныг дэлгэрэнгүй судлах бол JSX In Depth хуудсыг уншина уу.

Компонентыг нэгтгэх(compose) нь

Компонентууд нь өөр компонентын гаралтыг заасан байж болно. Энэ нь бидэнд компонент хийсвэрлэл ашиглах боломжийг ямар ч дэлгэрэнгүй түвшинд олгож байна. Товч, форм, диалог, screen: эдгээр бүгд нь React дээр компонент болдог.

Жишээлбэл, та App компонент дотор Welcome-г олон удаа дүрсэлж болно:

function Welcome(props) {
return
Hello, {props.name}

function App() {
return (

<Welcome name="Sara" />
<Welcome name="Cahal" />
<Welcome name="Edite" />

ReactDOM.render(
<App />,
document.getElementById('root')

Try it on CodePen

Ерөнхийдөө шинэ React програмууд App компонент хамгийн дээд талдаа байлгадаг. Гэхдээ та байгаа програм дээр React залгах(integrate) гэж байгаа бол Button гэх мэтчлэн доод талын жижиг хэсгээс дээшээ гэхчлэн явах нь зүйтэй байж болно.

Компонент гаргаж авах

Компонентыг илүү жижиг компонентууд болгон салгахаас битгий ай.

Жишээлбэл дараах Comment компонент байя:

function Comment(props) {
return (

{props.author.name}

{props.text}

{formatDate(props.date)}

Try it on CodePen

Энэ author (объект), text (тэмдэгт), date (огноо)-уудыг шинж чанар болгон хүлээн авч сошиал вебсайт дээр сэтгэгдлийг тодорхойлсон байна.

Энэ компонент нь хэт олон доошоо задарсан(nested) учраас өөрчлөхөд хэцүү мөн түүнчлэн доторх хэсгүүдийг нь дахин ашиглахад хэцүү юм. Эндээс хэдэн компонент гаргаж авъя.

Эхлээд бид Avatar-г гаргаж авъя:

function Avatar(props) {
return (

Avatar нь Comment дотор дүрслэгдэж байгаа зүйлийг мэдэх шаардлагагүй юм. Учир нь бид шинж чанараар ерөнхий нэр өгсөн: user нь author гэснээс илүү.

Бид шинж чанарыг нэрлэхдээ компонентийн өөрийн харах өнцгөөр нэрлэх нь хаана хэрэглэгдэж байгаагаас хамааран нэрлэхээс илүүд үздэг.

Бид одоо Comment-г бага зэрэг хялбарчилж чадна:

function Comment(props) {
return (

<Avatar user={props.author} />

{props.author.name}

{props.text}

{formatDate(props.date)}

Дараа нь бид хэрэглэгчийн нэрийн дараа Avatar-г дүрслэх UserInfo компонентыг салгаж авъя:

function UserInfo(props) {
return (

<Avatar user={props.user} />

{props.user.name}

Энэ бидний Comment-г улам л энгийн болгоно:

function Comment(props) {
return (

<UserInfo user={props.author} />

{props.text}

{formatDate(props.date)}

Try it on CodePen

Компонентыг энэ мэтчилэн салгах нь эхэндээ их ажил шаардах томоохон програмуудын хувьд эдгээр дахин ашиглагдах компонентууд нь үр дүнгээ сайн өгдөг. Таны дэлгэцийн загварын хэсэг олон удаа ашиглагдах(Button, Panel, Avatar) эсвэл өөрөө хангалттай цогц болсон(App, FeedStory, Comment) бол дахин ашиглагдах боломжтой компонентууд болгон салгах нь хамгийн түрүүнд зөвлөх зөвлөмж юм.

Шинж чанарууд(Props) бол зөвхөн унших горимтой

Класс эсвэл функц бүтцийн алинаар ч компонент тодорхойлсон бай та хэзээ шинж чанарыг нь өөрчилж болохгүй. Дараах sum функц байя:

function sum(a, b) {
return a + b;

Иймэрхүү функцуудыг “цэвэр” гэж нэрлэдэг нь тэдгээр нь оролтоор орж ирсэн утгуудыг өөрчлөхийг оролддоггүй ба ижилхэн оролтод дандаа ижилхэн үр дүн буцаадаг.

Үүнтэй харьцуулахад энэ функц нь цэвэр бус(impure) гэж бөгөөд өөрийн оролтын утгаа өөрчилж байна:

function withdraw(account, amount) {
account.total -= amount;

React харьцангуй уян хатан нэг хатуу дүрэмтэй:

Бүх React компонентууд өөрийн шинж чанарууддаа цэвэр функц байдлаар ажиллах ёстой

Мэдээж програмын дэлгэцийн загвар хувирамтгай өөрчлөгдөхүйц юм.Дараагийн бүлэгт “төлөв” хэмээх шинэ ойлголт танилцуулах болно. Төлөв React компонентуудыг хэрэглэгчийн үйлдэл, сүлжээнээс ирсэн өгөгдөл, өөр бусад утгуудаас хамааран энэ дүрмийг зөрчихгүйгээр гаралтаа өөрчлөх боломжийг олгодог.